Шинжлэх ухааны салбарт шинэ ололт
амжилт, нээлтүүд гарч, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөө цагт
АНУ-ын судлаач, эрдэмтэд олон улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт
нэгэн томоохон нээлтийг хийлээ. Хүний бие болоод амьтны бие организмын
үр хөврөлийн үе шат, эд эрхтэний адил төстэй болон ялгаатай талуудыг олж
мэдэх, хүний өвчлөлийг илааршуулах эм тариаг туршиж мэдэх үүднээс
энэхүү туршилтыг хийжээ.
Тиймээс хүний биеийн эд эрхтэнийг
гахайны биенд ургуулах зорилготой "хагас хүн, хагас гахай" гэх нэртэй
төслийг эхлүүлсэн талаар олон улсын ВВС агентлаг мэдээлж байна.
Судлаачдын хэлж байгаагаар ойролцоогоор хүний эсийг гахайн бие дэх эсээс
хэд дахин бага хэмжээтэй суулгах ба энэ нь гахайн эснээс 0.01-1 хувь
орчим буюу үүнээс илүүгүй байх юм.
Тодруулбал, хүний цөөн хэдэн эсийг
гахайн биенд буюу үр хөврөлийн эсэд нь суулгаж жирэмслэлтээр дамжуулан
зулзагад нь эд эрхтэнийг шинээр бүрдүүлэх туршилт юм. Гахайн ген нь
ДНХ-г автоматаар устгадаг онцлогтой тул зөвхөн хүний эд эрхтэн болох
нойр булчирхай, элэг, бөөр зэрэг эрхтнүүд л энэхүү туршилтын үр дүнд
бүрэлдэх юм байна. Одоогийн байдлаар туршилт амжилттай явагдаж байгаа
бөгөөд энэхүү туршилт эхлээд 28 хонож буй юм байна.
Туршилтын хугацаанд гахайн биед
суулгасан хүний 2075 эсээс 186 эс нь хариу урвал үзүүлжээ. Энэ нь
туршилтыг амжилттай явааг илтгэж байна гэж "Салк" шинжлэх ухааны
хүрээлэнгийн профессор Жуан Карлос ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэхүү туршилтыг анх хулгана дээр хийсэн боловч амжилттай болоогүй юм
байна. Үүнээс хойш хэд хэдэн амьтанд туршсан боловч төдийлөн амжилт
үзүүлээгүй бөгөөд энэ удаагийн туршилт амжилттай болсон анхны тохиолдол
юм байна.
Түүнчлэн туршилтын үйл явцын талаар
судлаачид Шинжлэх ухааны "Селл" хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа илүү
дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэхүү туршилт амжилттай болж өндөрлөвөл эм
тарианы нөлөөнөөс үүдэн хүний амь нас хохирох явдал багасах сайн талтай
аж.

No comments:
Post a Comment