Sunday, 23 April 2017
Шинжлэх ухааны салбарт шинэ ололт
амжилт, нээлтүүд гарч, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөө цагт
АНУ-ын судлаач, эрдэмтэд олон улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт
нэгэн томоохон нээлтийг хийлээ. Хүний бие болоод амьтны бие организмын
үр хөврөлийн үе шат, эд эрхтэний адил төстэй болон ялгаатай талуудыг олж
мэдэх, хүний өвчлөлийг илааршуулах эм тариаг туршиж мэдэх үүднээс
энэхүү туршилтыг хийжээ.
Тиймээс хүний биеийн эд эрхтэнийг
гахайны биенд ургуулах зорилготой "хагас хүн, хагас гахай" гэх нэртэй
төслийг эхлүүлсэн талаар олон улсын ВВС агентлаг мэдээлж байна.
Судлаачдын хэлж байгаагаар ойролцоогоор хүний эсийг гахайн бие дэх эсээс
хэд дахин бага хэмжээтэй суулгах ба энэ нь гахайн эснээс 0.01-1 хувь
орчим буюу үүнээс илүүгүй байх юм.
Тодруулбал, хүний цөөн хэдэн эсийг
гахайн биенд буюу үр хөврөлийн эсэд нь суулгаж жирэмслэлтээр дамжуулан
зулзагад нь эд эрхтэнийг шинээр бүрдүүлэх туршилт юм. Гахайн ген нь
ДНХ-г автоматаар устгадаг онцлогтой тул зөвхөн хүний эд эрхтэн болох
нойр булчирхай, элэг, бөөр зэрэг эрхтнүүд л энэхүү туршилтын үр дүнд
бүрэлдэх юм байна. Одоогийн байдлаар туршилт амжилттай явагдаж байгаа
бөгөөд энэхүү туршилт эхлээд 28 хонож буй юм байна.
Туршилтын хугацаанд гахайн биед
суулгасан хүний 2075 эсээс 186 эс нь хариу урвал үзүүлжээ. Энэ нь
туршилтыг амжилттай явааг илтгэж байна гэж "Салк" шинжлэх ухааны
хүрээлэнгийн профессор Жуан Карлос ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэхүү туршилтыг анх хулгана дээр хийсэн боловч амжилттай болоогүй юм
байна. Үүнээс хойш хэд хэдэн амьтанд туршсан боловч төдийлөн амжилт
үзүүлээгүй бөгөөд энэ удаагийн туршилт амжилттай болсон анхны тохиолдол
юм байна.
Түүнчлэн туршилтын үйл явцын талаар
судлаачид Шинжлэх ухааны "Селл" хэмээх сэтгүүлд өгсөн ярилцлагадаа илүү
дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэхүү туршилт амжилттай болж өндөрлөвөл эм
тарианы нөлөөнөөс үүдэн хүний амь нас хохирох явдал багасах сайн талтай
аж.

Эрүүл хоололт ба дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн чухал
Дэлхийн алдартай бүсгүйчүүд илүүдэл жингээ хасахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг ажээ. Тэгвэл тэдний ямар арга хэрэглэж турсан нууцаас хүргэе.
Бейонсе: Нэг сарын дотор турсан
дуучин Бейонсе “Dreamgirls” кинонд тоглохын тулд нэг сарын дотор туржээ. Тэр нимбэгийн ба усан үзмийн шүүсийг хар чинжүүтэй хэрэглэн 9 кг турсан гэж байгаа. Энэ ундааг өдөрт 6-12 удаа уусан гэж Бейонсе ярьжээ.
Жессика Симпсон: Явган алхалт хамгийн үр дүнтэй
Жессика Симпсоны турсан нууц тун энгийн. Тэр зүгээр л явган зугаалдаг. “Спортоор хичээллэ гэж бүх хүнд уриалж байна. Энэ нь ямар ч хоол сойлтоос илүү үр дүнтэй” гэж Симпсон зөвлөдөг.
Пенелопа Крус: “Зажлах” арга үр дүнтэй
Жессика Альба: Корсет тун үр дүнтэй
Виктория: Луувангийн дэглэм
Домогт Бекхэмийн гэргий Викторияг хар даа, түүнийг 4 хүүхдийн эх гэхээргүй байгаа биз? Тэр хүүхдээ гаргасны дараа луувангийн дэглэм сахиж турдаг гэнэ.
Миранда Керр: Йогийн хичээл
Ким Кардашян: Хоолны цэснээсээ нүүрс усыг бүрэн хассан
Реалити шоуны од Ким Кардашян жирэмсэн үедээ 87 кг татаж байв. Тэр хоолныхоо цэсээс нүүрс-усыг бүрэн хассаны дараа 30 кг туржээ.
Энн Хэтэуэй: Турахын тулд “Мюсли” иддэг
Жүжигчин Энн Хэтэуэй турахын тулд мюсли идэж, илүүдэл жингээсээ салдаг гэнэ.
Сара Мишель Геллар: Байцааны шөл уудаг
Сара Мишель Геллар өөрийгөө жаахан таргалсан гэж үзвэл шууд л байцааны шөл ууж эхэлдэг. Тэр бүтэн долоо хоногийн турш зөвхөн байцааны шөл уудаг юм байна.
Меган Фокс: Өлөн дээрээ зөгийн бал, алимны цуутай ус уудаг
Жүжигчин Меган Фоксын турдаг арга хэр баргийн хүнд таарахгүй. Меган өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ зөгийн бал, алимны цуутай аяга ус уудаг юм байна.
www.everyaday.mn - See more at: http://www.info.mn/news/79861.htm#sthash.Kmlx6FNh.dpuf

Холливудын од Пенелопа Крус “зажлах арга” гэгчийг хэрэглэх дуртай. Яагаад гэвэл сайн зажлах нь бодисын солилцоог хурдасгадаг аж. Ингээд Пенелопа амархан турсан гэдэг.
Жессика Альба: Корсет тун үр дүнтэй
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба төрсний дараа илүүдэл жингээ эрчимтэй хасчээ. Тэр унтахдаа хоёр корсет давхарлан өмсдөг байв. “Би маш их хөлөрч жингээ хассан” гэж тэр ярьжээ.
Виктория: Луувангийн дэглэм
Домогт Бекхэмийн гэргий Викторияг хар даа, түүнийг 4 хүүхдийн эх гэхээргүй байгаа биз? Тэр хүүхдээ гаргасны дараа луувангийн дэглэм сахиж турдаг гэнэ.
Мөнхийн залуу Мадонна хоолны дэглэм баримталдаггүй. Гэхдээ тэр 7 хоногийн 5 өдөр биеийн тамирын зааланд очиж спортоор хичээллэдэг.
Миранда Керр: Йогийн хичээл
Загвар өмсөгч Миранда Керр хүүхдээ төрүүлсний дараа жингээ амархан хаяжээ. Тэр кокосын сүүг их хэмжээгээр уун, йогоор идэвхтэй хичээллэсэн байна.
Гвинет Пэлтроу: Өглөөний цай чанасан ус, байцаа
Жүжигчин Гвинет Пэлтроу “Iron Man 2” киноны өмнө хоолоо сойж эхэлжээ. Тэр өглөөдөө байцаа чанасан ус уугаад үдийн хоолондоо самар иддэг. Түүнээс гадна Гвинет спортоор тогтмол хичээллэсээр богинохон хугацааны дотор турсан аж.
Ким Кардашян: Хоолны цэснээсээ нүүрс усыг бүрэн хассан
Реалити шоуны од Ким Кардашян жирэмсэн үедээ 87 кг татаж байв. Тэр хоолныхоо цэсээс нүүрс-усыг бүрэн хассаны дараа 30 кг туржээ.
Энн Хэтэуэй: Турахын тулд “Мюсли” иддэг
Жүжигчин Энн Хэтэуэй турахын тулд мюсли идэж, илүүдэл жингээсээ салдаг гэнэ.
Сара Мишель Геллар: Байцааны шөл уудаг
Сара Мишель Геллар өөрийгөө жаахан таргалсан гэж үзвэл шууд л байцааны шөл ууж эхэлдэг. Тэр бүтэн долоо хоногийн турш зөвхөн байцааны шөл уудаг юм байна.
Меган Фокс: Өлөн дээрээ зөгийн бал, алимны цуутай ус уудаг
Жүжигчин Меган Фоксын турдаг арга хэр баргийн хүнд таарахгүй. Меган өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ зөгийн бал, алимны цуутай аяга ус уудаг юм байна.
www.everyaday.mn - See more at: http://www.info.mn/news/79861.htm#sthash.Kmlx6FNh.dpuf
Эмийн хэрэглээ
Эмийн зохистой хэрэглээнд эмийг тухайн өвчин болон хувь хүний онцлогт тохируулан сонгож, тун хэмжээ, хэрэглэх арга хийгээд эмийн хэлбэрийг оновчтой сонгох, сонгож авсан эмээ зааврын дагуу зөв зохистой хэрэглэх, хэрэглэж буй олон эмүүд нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол унд, дэглэмийг эм хэрэглээтэйгээ хэрхэн уялдуулах, эмчилгээний үр дүнг тооцон дараагийн арга хэмжээг зөвөөр тооцоолон шийдэх зэрэг олон асуудлыг хамааруулан авч үздэг.
Эм хэрэглэгч энгийн ард иргэдийн хувьд энэ бүхнийг оновчтой шийдэх бололцоо, мэдлэг муутай тул зайлшгүй эмчийн зөвлөгөөг баримтлах нь зүйтэй юм. Тухайлбал эмийг ямар хэмжээгээр, хэдэн цагийн зайтайгаар, хоол ундтайгаа хэрхэн уялдуулан, яаж хэрэглэх хийгээд хэрэв эмийн сөрөг нөлөө тохиолдвол яах ёстой болон хэрхэн арга хэмжээ авах талаарх мэдлэгийг хүргэхийг бодлоо.
Ямар нэгэн тохиолдолд эмийг аль болох яаран хэрэглэхгүй байхыг ард иргэд маань сурах хэрэгтэй.
Яагаад эмийн зохистой хэрэглээ шаардлагатай юм гэсэн асуултын хариуд эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор хөнөөлөөс аврах, өвчнөөс сэргийлэх, зовиур шаналгааг хөнгөвчлөх ач тустай хэдий ч буруу хэрэглэвэл эм бүхэн нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлж болох талтай.
Эмийн тун, хэрэглэх арга, өвчин эмгэгтэй тохиовол эм болдог үгүй бол хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үүний энгийн жишээ гэхэд л стрептомицин хэмээх антибиотикийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд үүдэн сонсголын мэдрэл нь эргэшгүйгээр гэмтэн насан туршдаа дүлий болох, ясжилт гүйцээгүй хүүхдэд тетрациклин хэрэглэснээс шалтгаалан шүдний өнгө нь цэхэр шаргал болж насан туршдаа гоо сайхнаараа хохирсон хүмүүс олон бий. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эмээр хордож эрүүл мэндээ хохироох явдал өсч байгаа ба Улаанбаатар хотод гэхэд л жилд 400 гаруй хүн ямар нэгэн эмийн хордлогонд хүнд, хөнгөн байдлаар хордож ирж эмчлэгдэж байна. Үүний шалтгааны дийлэнхийг ард иргэд эмийг гэр орондоо буруу хадгалах, хараа хяналтгүй хүүхдэд ойр байлгах, эмийн замбараагүй хэт өргөн хэрэглээ, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр хэрэглэх, эмийг хоол мэт ойлгох болсон зэрэг нь их нөлөөлж байна. Ялангуяа хүчтэй нөлөөтэй антибиотик, дуслын шингэнүүд болон олон дунд нэрд гарч байгаа сайн гэсэн л бол авч хийлгэх сэтгэлгээ суусан зэрэг нь биднийг эмэнд дасал болгох, бидний биед байж байх ёстой эгэл биетүүдийт үгүй болгох, дархлааг бууруулах, эм таарахгүй хэт мэдрэг болох, харшилын олон өвчин бий болох, гаж буруу эмгэг согогтой хүүхэд төрөх, хүний удамшил генетикийн өөрчлөлт үүсэх хүртэл хор нөлөө үзүүлэх болсон.
Өнөөдөр дэлхий дээр 30000 орчим эм хэрэглэгдэж байгаа бөгөөд хэрэв эмийг зүй зохисгүй буруу хэрэглэвэл үүсэх сөрөг нөлөө хичнээн их болох нь ойлгомжтой байхаа.
Ард иргэддээ хандаж хэлэхэд эмийг зөвхөн баталгаатай эмийн сангаас авч хэрэглэж байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл сүүлийн үед манай орны зах зээлд хуурамч эм , тариа ихээр орж ирэх болсон ба эдгээр нь хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг хонжоо хайсан бизнесийн нэг хэлбэр болоод байгааг анхаарах ёстой юм. Иймд ард иргэд эмийн сангаас баталгаатай эмийг авах хэрэгтэй. Эмийн сан нь баталгаатай, тухайн улсын чанарын гэрчилгээ авсан, байнгын тогтмол мэргэжлийн шинжээчдийн хяналт шалгалтын дор хийгддэг ба ядаж л эмийн сөрөг нөлөө гарлаа гэхэд та эргээд буух эзэнтэй хариуцлага тооцож болдог гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.Эмийг авахад анхаарах зарим нэг энгийн аргууд байдаг:
1. Эмийн хайрцгыг гаднаас нь харахад түүн дээр 3 төрлийн нэр байх ёстой. Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох боловч та чухам хэдэн нэр байгааг тоолж чадна шүү дээ. Мөн эмийн зааврыг гарган үзэхэд аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нэлээд олон оронд хэрэглэгддэг гэдэг утгаараа чанарын баталгаа илүү гэж үзэж болно.
2. Эмийн хадгалах болон хүчинтэй хугацааг сайтар шалгах хэрэгтэй.
3. Эмийн сангаар зарагдаж буй эм нь чанарын шалгалт, лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан гэрчилгээтэй байх тул та түүнийг эмийн санчаас шаардан үзэж болно.
4. Шинэ эм, сайн гэсэн, үнэтэй эм болгон сайн гэж ойлгож болохгүй юм. Эдгээр нь их төлөв ашиг олох зорилготой байдгийг анхаарах хэрэгтэй.

Эмийг хэзээ, яаж хэрэглэвэл зохих вэ
Эмийг зайлшгүй эм хэрэглэх болсон үед л өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ гэсэн үг. Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг зөвхөн эмчээс асууж хэрэглэх нь зүйтэй. Зарим эм өдрийн аль цагт уухаас үйлдэл нь хамаарах нь бий. Жишээлбэл: шээс хөөх эмийг өдрийн цагаар, цусны даралт бууруулах эмийг үдээс хойхно, харин преднизолон мэтийн гормоны бэлдмэлийг өглөө эрт уувал илүү идэвхтэй үйлчилдэг байх жишээтэй. Ходоодны хүчил багасгагч омепразол гэдэг эмийг өдөрт нэг удаа хэрэглэх бол өглөө уудаг бол харин түүнтэй төстэй мөн ходоодны хүчил багасгагч эм болох циметидинийг орой уух жишээтэй.

Эмийг нэг удаа буюу цөөн тоогоор хэрэглэх үү эсвэл удаан хугацаагаар байнга хэрэглэх үү гэсэн асуулт танд гарч ирнэ.
Тэгэхээр толгой, шүдний өвдөлтийг намжаах, халуун бууруулах зэрэг аль нэгэн эмгэг шинж тэмдгийг намдаах эмийг нэг удаа буюу цөөн тоогоор хэрэглэх нь зүйтэй. Яагаад гэвэл эдгээр эмнүүд гол төлөв дасал үүсгэх болон бие эрхтэнд хоруу нөлөө ихтэй эмнүүд байдаг.
Үе мөчний өвчин, артерийн даралт ихсэх, нян бактерийн халдварын эсрэг нөлөөт удаан хугацааны эмчилгээ шаардагдах өвчнүүдийн үед тухайн эмийг удаан хугацаагаар зохих тун дозоор хэрэглэдэг байх жишээтэй.
Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх талаарУуж хэрэглэх эмийг хоол ундтай зөвөөр уялдуулан хэрэглэх шаардлагатай байдаг. Ууж хэрэглэх эмүүд түүний дотор шахмал, үрэл, бүрээс болон нунтаг зэрэг хатуу эмийн хэлбэрүүд нь дийлэнх нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусамхай байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ уух нь зөв байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий. Жишээ нь: зарим эм өлөн үед уувал ходоод гэдэсний салстыг цочроосноос шалтгаалж дотор муухайран огиулах, бөөлжүүлэх /доксициллин, метронидазол, төмрийн бэлдмэлүүд мөн ходоодны салстыг гэмтээн шархлаа үүсгэх гаж нөлөөтэй /аспирин, диклофенак, хавдрын эсрэг эмүүд ч байдаг.
Мөн ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвх нь сулардаг эмүүд ч бий. Ийм эмийг ямагт хоолны дараа уух хэрэгтэй шүү.
Харин фестал, трифермент, панзинорм, панкреатин зэрэг хоол шингээх бэлдмэлүүдийг хоол идэх үедээ хоолтойгоо хамт хэрэглэнэ.

Subscribe to:
Posts (Atom)